“Asia News Network” холбооны хуралд gogo.mn сайтын ерөнхий редактор оролцлоо

“Asia News Network” холбооны хуралд gogo.mn сайтын ерөнхий редактор оролцлоо


   Азийн 19 орны хэвлэл мэдээллийн тэргүүлэх 20 байгууллагын төлөөллөөс бүрдсэн “Asia News Network” холбооны жил тутам болдог Удирдах зөвлөлийн уулзалт Өмнөд Солонгосын Сөүл хотод өчигдөр боллоо. Энэ хуралд Монголоос gogo.mn сайтын ерөнхий редактор Р.Адъяасүрэн оролцжээ. Тус холбоо 1999 онд байгуулагдсан бөгөөд хамтын ажиллагаагаараа дамжуулан Ази тивийн мэдээллийг дэлхийд хүргэх зорилготой. Энэ жилийн хурлын үеэр Удирдах зөвлөлийн гишүүд “Hybe”, “Samsung” компанийн инновацын музейд зочилсон байна. Холбооны одоогийн Удирдах зөвлөл нь Монгол, Малайз, Бангладеш, Бутан, Камбож, Хятад, Индонез, Япон, Мтянмар, Филиппин, Өмнөд Солонгос, Сингапур, Тайланд, Пакистаны төлөөллөөс бүрдэж байгаа юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.